Skip to main content

NaviMarket Pro

Offline Maps of Mongolia

Google Play
Apple AppStore
Amazon AppStore
Huawei AppGallery

Screenshots

  • Android
  • iOS

Газрын зураг

  • Бүхий л цаг үед үүрэн холбооны болон интернет сүлжээнээс үл хамааран бие даан ажиллах олон төрлийн газрын зургууд.
  • 830,000км авто зам, 21,000 уул толгод газрын нэрс, 120,000 гаруй айлын өвөлжөө хаваржааг болон байгал түүхийн дурсагалт газрууд тэдгээрийн түүх домог мэдээллээс хайлт хийх вектор газрын зураг.
  • 10 метрийн нарийвчлалтайгаар газрын хотгор гүдгэрийг харуулах хаяалбар зураг.
  • 3D terrain буюу гурван хэмжээст товгор дүрслэл.
  • Өндөр нягтаршилын хиймэл дагуулын болон Байр-зүйн оффлайн растер газрын зураг.
  • Уул уурхайн лиценз талбайн хил хязгаарын зураг.
  • Ашигт малтмал, Геологийн тайлан зураг.
  • Газрын налуугийн градусыг өнгөөр ялган харуулах налуугийн зураглал.

Аппын функцууд

  • Олон төрлөөр зам заах.
  • Явсан замын бичлэг хийх (Зурсан замын өнгө, өргөн, давтамж гэх зэргээр бүхийл тохиргоог хийх боломжтой).
  • Газрын зурагт цэг сануулах болон Фото, Аудио, Видео цэг сануулах.
  • 8 төрлийн координат форматаар хайлт хийх.
  • Оффлайн цаг агаарын мэдээлэл (Темпратур, Үүлшилт, Агаарын даралт, Хур тундас).
  • Радиус метр ашиглалт болон олон төрлөөр хэмжилт хийх.
  • Аялалын төлөвлөгөө гаргах
  • Аялалтай холбоотой бүхий л төрлийн мэдээллийг харуулна (Дээд хурд, дундаж хурд, км-ийн тооцоо, өгсөлт уруудалт, нар мандах жаргах цаг гэх мэт).
  • Навигацын дэлгэцээ хүссэнээрээ тохируулж өөр хэрэгтэй мэдээлэл хэрэггүй мэдээллээ ангилан нээж хаах.
  • Газрын зураг дээр ямар деталууд ил харуулах ямарыг нуух зэргээр өөрөөтөө зориулан бүрэн тохиргоо хийх боломжтой.

Навигацын төрлүүд

  • Автомашин, Ачааны машин, Унадаг дугуй, Явган, Мотоцикл, Галт тэрэг, Нисэх онгоц, Усан завь гэх зэргээр тохируулан тохирсон замаар навигац хийнэ.
  • Хоёр цэгийн хоорон зам тооцоолохдоо дунд хэдэнч дайрах цэг оруулж өөрийн хүссэн маршрутаараа зам заалгах боломжтой.
  • Зам зурж эргээд зурсан замаараа тооцоолол хийх.
  • Шатахуунд хэмнэлттэй замаар тооцоолол хийх.
  • Дөт замаар тооцоолол хийх.
  • Аль нэг төрлийн замаас зайлс хийж тооцоолох тохиргоо.
  • Урьдчилан маршрут төлөвлөн түүнийхээ дагуу зам тооцоолол хийх.
  • Нийт 8 төрөл форматын координатаар цэг тодорхойлон зам тооцоолох.
  • Зам тооцолох чиглэлийн шугамыг өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой.

Бусдаас онцлог

  • 12 цагийн туршилтын хугацаатай, Туршилтын хугацаанд аппыг бүрэн ажиллуулах боломжтой.
  • Апп-аа хэдэн ч удаа устгасан дахин суулгаж өөрийн бүртгэлээрээ нэвтрэх боломжтой.
  • Утасаа гээсэн, сольсон тохиолдолд апп-аа дахин суулгаж өөрийн бүртгэлээрээ үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
  • Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тохирсон газрын зураг болон хугацаатай, хугацаагүй багцуудаас сонгон авах боломжтой.
  • Жилд 7-12 удаа газрын зургийн шинэчлэл хийгддэг тул газрын зураг хуучрахгүй.
  • Шаардалгатай тохиолдолд 1 өдрийн дотор газрын зургийг шинэчлэх боломжтой.
  • Газрын зургийн шинэчлэлийг өөрсдөө явж хийдэг тул интернет орчинд байдаг газрын зургаас хамгийн багадаа 25-30 дахин илүү мэдээлэлтэй алдаа багатай байдаг.

❤️ Сэтгэгдлүүд

Аялагч Ebi (Ebi journey)
Аялагч Ebi (Ebi journey)YouTube
Үргэлж шилдэг нь 😍 Навигаа хэрэглээд зүгээр л нээчихээд явж байхдаа мэдэхгүй олон зүйлээ өдөр бүр шинээр сурдаг. Анх утсаа компьютерт залгуулж Саруул төвд очиж суулгуулж байлаа. Газарзүйн мэдлэг ч тэр хэрээр тэлсэн. Баярлалаа танай хамт олонд үргэлж талрхаж явдаг шүү
Bat-Ochir Gombovanjil
Bat-Ochir Gombovanjil facebook
Үнэхээр Монголдоо номер нэг нь шүү та нар. Энэ салбарт сэтгэл гаргаж хөгжүүлсэн залуусдаа баярлаж явдаг шүү. Маш их хөдөлмөр шингэсэн бүтээл гэдгийг сайн ойлгодог. Хаана ч явсан баялаг зам гарч ирдэг нь сонголт хийхэд таатай байдаг шүү. Амжилт хүсье. Ажиллаад л байгаарай👏👏👏✊✊✊
Boldsaikhan Bundan
Boldsaikhan BundanFacebook
Зүрх мартахгүй, Хязгаараас чинад төслийн багийнхан Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллахдаа аль болох богино хугацаанд олон газар олон бяцхан зүрхэнд үзлэг хийхийн тулд маш шахуу хувиартай нойр хоолгүй явах шаардлага үүсдэг. Харин ингэж явхад маань товолсон цаг хугацаандаа зорьсон газраа хүрч очиход NaviMarket л хамгийн их хэрэг болдогдоо.
A Khatanzorig Zorig
A Khatanzorig ZorigFacebook
Navi Market GPS ыг авсан хүн хэзээ ч харамсахгүй. Амандаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхдэг хүн гэж байдаггүй Утасны сүлжээ хамаарахгүй дата хамаагүй сүлжээгүй газар ашиглаж болдог хамгийн сайн апп Мөн дээр нь хөдөөгийн шороон зам бүгд харагддаг Би хэрэглээд 3 жил болж байна Мөн дээр нь энэ урамшууллыг далимдуулаад эхнэр хүүхэд хоёртоо татаад өгчихсөн Татаж авсан хүн хожно уу л гэхээс алдахгүй Апп Navi Market ын Хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.
Э. Төгөлдөр
Э. ТөгөлдөрFacebook
Bayarlallaa Navi market 🙂
Bayarsaikhan Baljinnyam
Bayarsaikhan Baljinnyam Facebook
Анх 1999 онд Египетээс Garmin12-ийг 100 доллараар худалдан авч оруулж ирж ашиглаж байснаас хойш бүхий л GPS-ийг туршиж хэрэглэж байна. Үүнд бүх төрлийн Гармин, гар утасны MapsMe, Soviet military maps(free, pro) Navitel гэх мэт. Харин одоо Navimarket-аас өөр байршил тогтоох төхөөрөмжийг туршиж цаг заваа барахгүй. Харин SovietMMap-ыг хооронд нь хослуулах(файл солилцох, сансарын хиймэл дагуулын зураг) маягаар хэрэглэх болно. Залуус та нарт өндөр амжилт хүсэж, монголчуудын нүдийг нээж гайхшруулаарай гэж ерөөе.