Skip to main content

Зам зурах

Ерөнхий ойлголт

NaviMarket Pro болон өөр ямар нэг GPS aпп эсвэл төхөөрөмж дээр алдаагүй бөгөөд яг өөрийн хүссэнээрээ тэмдэглэгээ хийхийн тулд та дараах үндсэн хэдэн ойлголтуудыг мэддэг байхад илүүдэхгүй.

Цэгийн давтамж

Газрын зураг дээрх аливаа нэг зүйлийг тэмдэглэхдээ байршилийг алдаагүй тэмдэглэхийн тулд тодорхой цэгийг буюу координат ашигладаг. Жишээ нь нэг зам байлаа гэж бодход тэр зам хаана эргэж байгаа хаана тахиралдаж байгаагаас шалтгаалан цэгүүд үүсгэж тэдгээрийг хооронд холбох зарчимаар зам бүтдэг.

Зам зурах процесс нь үүний апилаар тодорхой давтамжтайгаар цэг үүсгэж түүнийгээ зураасаар холбож зураас үүсгэдэг.

Тэгвэл NaviMarket Pro зам зурахдаа ямар давтамжтайгаар цэг үүсгэхээ тохируулах боломжыг олгодог ба анхдагч тохиргоо нь хугацаагаар 0.1сек-ийн дамжтай гэж тохируулсан байдаг. Энэ нь уул хаданд машинтай морьтой явган явсан ч таны хөдөлгөөн бүрийг алдалгүй тэмдэглэнэ.

Харин та шулуун замд явж байаа бөгөөд тийм ч нарийн бичлэг хэрэггүй бол хугацааг утрасгах эсвэл давтамжыг зайн хэмжээгээр тохируулж болно.

Жишээ:

  • Хугацаагаар 5 сек: Та явахгүй зогсож байсан ч 5 сек тутамд цэг үүсгэж түүнийгээ зураасаар холбож байна.
  • Зайн хэмжээгээр 5 метр: Энэ нь та хөдлөөд явахад 5 метр тутамд цэг үүсгэнэ. Харин таны хөдөлгөөн 5 метр дотор бол бичлэг хийгдэхгүй гэсэн утга.

Зам зурах

Зам зурах дэлгэцийн баруун хэсэгт байрлах Бичлэг гэх хүснэгт дээр дарсанаар бичлэг эхлүүлэх цонх гарч ирнэ.

slope

Бичлэг эхлүүлэх цонх-нд анхаарах хэдэн зүйлс байгаа.

  1. Газрын зураг дээр харуулах энэ нээх хаах үйлдэлд тохиргоо нь таны зурах гэж буй замын зураасыг газрын зураг дээр харуулах эсэхийг шийднэ. Харуулахгүй хэмээн тохируулсан ч бичлэгийг эхлүүлсэн бол таны газрын зураг дээр харагдахгүй ч бичлэг хийгдэх болно.

  2. Цэнхэр өнгөөр хүрээлсэн хэсгээс зураасын өнгө, өргөн гэх мэт зүйлсийг тохируулна.

  3. Эхлэх товчинд дарж бичлэгийг эхлүүлнэ.