Маршрут төлөвлөх
Маршрут төлөвлөх нь заавал зам тооцоолол хийх шаардлаггүйгээр аялах замаа төлөвлөн урьдчлан трек зурах боломжыг олгодог.
Маршрут төлөвлөх заавар
- Үндсэн цэсийн маршрутын төлөвлөгөө хэсэгт хандана.
- Өмнө зурсан трекийг ашиглах эсвэл шинээр трек үүсгэн аялал төлөвлөх зэргээс сонголт хийнэ.
-
Шинээр аялал төлөвлөхөөр сонгосон бол.
1 - Хамгийн түрүүнд эхлэх цэг дээр дэлгэцийн голын точик-ийг байрлуулаад нэмэх товчинд дарж эхлэх цэгийг үүсгэнэ.
2 - Эхлэх цэгийг оруулж өгсөний дараа дайрах цэгүүдийг мөн адил нэг нэмж өгсөнөөр таны эхлэх цэгээс дараа дараагийн цэгүүдийн хооронд холбосон цэнхэр тасархай зураас харуулна.
3 - Таны төлөвлөж буй аяллаа ямар горимоор төлөвлөхийг З дугаартай товчинд дарж тохируулна.
- Автомашины горимыг сонгосноор таны төлөвлөгөө машин замаар тооцоологдож цэгээс цэгийн хооронд шулуунаар татасан тасархай зураас нь автозамаар зурагдах болно.
- Автозамаар тооцоолсон төлөвлөгөөг өөрчлөх бол дунд нь юмуу дахин цэг нэмэх эсвэл хасах зарчмаар машрутаа төлөвлөсөн бол баруун дээд буланд байрлах Болсон товчинд дарж төлөвлөсөн замаа трек болгон хадгалаж аваарай.
Та аялаж эхлэхдээ энэхүү трек-ээ ашиглан зам тооцоолол хийх боломжтой.