Skip to main content

Шинээр хэрэглэгч болох

Та хөдөө орон нутагт аялах дуртай бол шинээр хэрэглэгч болж Навичуудын нэг болох маш амархан. Та доорх хэдхэн алхамыг дарааллын дагуу дагаад хийхэд л болно.

Танд амжилт хүсье..

📖 Аппликэйшн суулгах

NaviMarket Pro аппликэйшн нь бусад ижил төрлийн аппудтай харьцуулахад маш том хэмжээтэй учир та найдвартай интернеттэй байх нь чухал юм.

📖 Зөвшөөрөл олгох

Хэрэв та аливаа нэг апп ажиллахад таны утасны зарим хэсэгт хандах зөвшөөрлийг танаас асуудагийг мэддэг бол энэ хэсгийг алгасаарай.

📖 Бүртгэл

NaviMarket Pro нь төлбөртэй апп учир заавал хэрэглэгчидийн утасны дугаар болон имэйл хаягаар бүртгэл үүсгэдэг.

📖 Газрын зураг татах

Navimarket Pro нь 100% оффлайн ажиллагаатай тул зөвхөн апп-аа татаж суулгалаа гээд ямар ч газрын зураггүй хоосон апп нь танд тус болж чадахгүй учир апп суулгасны дараа заавал газрын зургийг татна.

📖 Туршилтын хугацаа

Мэдээж та ямар нэг зүйл худалдан авах гэж байгаа бол эхлээд заавал үзэж харж өөрт тань хэрэгтэй үгүйү шийдсэний дараа худалдаж авдаг шүүдээ. Тиймээс NaviMarket Pro танд тэр хүү боломжийг олгож 24 цагийн туршилтийн хугацааг олгодог.

📖 Хэрэглээний багц авах

NaviMarket Pro-ийн хэрэглэгч болж Навичуудын нэг болохоор шийдсэн бол та 3 төрлийн хэрэглээний багцуудаас сонголт хийж авсанаар бидний нэг болох болно.