Газрын зураг татах
NaviMarket Pro аппыг ашиглахад зайлшгүй шаардалгатай 3 төрлийн газрын зураг байдаг бөгөөд бүртгэл хийж нэвтэрсэний дараа аппын санал болгох 3төрлийн газрын зургийг заавал татаж суулгана.
- Үндсэн газрын зураг
- 3D Terrain (OpenGL дэмждэг бол)
- Уулын сүүдэр (OpenGL дэмждэггүй бол)
- Srtm | Хаяалбар зураас
Энэхүү 3 төрлийн зураг нь зөвхөн апп ажиллахад шаардалгатай анхан шатны суурь зургууд юм. Мэдээж аппын газрын зураг татах цэсээс нэмэлт газрын зургуудын суулгаж ашиглах боломжтой. Бусад газрын зургуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дар.
Үндсэн газрын зураг
Үндсэн газрын зураг нь зам тооцоолох, хайлт хийх зэрэгт ашиглагддаг вектор газрын зураг юм. Дэлгэрэнгүй
3D Terrain
3D рельеф гэдэг нь газрын зургийг товойлгож 3 хэмжээст болгож өгдөг газрын өндөршил, хэлбэр дүрсийг өөртөө агуулсан дата юм. Дэлгэрэнгүй
Srtm | Хаяалбар зураас
Хаяалбар зураас нь газрын өндөр нам, хотгор гүдгэрийг 10 метрийн давтамжтайгаар харуулдаг контор шугамууд юм. Дэлгэрэнгүй
Уулын сүүдэр
Уулын сүүдэр нь уул толгодыг сүүдэрлүүлж хэлбэр дүрсийг харахад илүү хялбар болгож өгдөг. Дэлгэрэнгүй