Газрын зураг давхарлах
Газрын зураг давхарлах
Газрын зураг давхарлах нь үндсэн вектор зургийн дээд талд ямар нэг растер зураг давхарлахыг хэлнэ. Растер зураг гэдэг NaviMarket Pro-ийн Байрзүйн зураг, Геологийн зураг, Хиймэл дагуулын зураг гэх мэт дан давхрага бүхий зургийг хэлнэ.
Газрын зураг давхарлахдаа доорх дарааллаар тохируулан давхарлна.
Газрын зургийн тохиргоо
→ Газрын зураг давхарлах
→ Давхарлах зургаа сонгох
- Давхарлах гэж буй зургаа газрын зураг татах цэсээс урьдичлан татаж авсан байх шаардалгатай.
Газрын зураг давхарлахад анхаарах зүйлс.
Давхарлаж буй растер зураг нь үнлсэн газрын зургийн дээр байрлах тул үндсэн газрын зургийн автозамын сүлжээ, нэрс, 3D terrian, уулын сүүдэр гэх мэт деталууд харагдахгүй тул ихэнх тохиолдолд газрын зураг дэвсэх, давхардах үйлдлйиг нэг дор хийх үед давхарласан зургийг бүдэгрүүлэн нэвт харах зорилгоор ашиглагддаг.
Харин та үндсэн газрын зургаа дэвссэн газрын зурагтайгаа хамтад нь харж ашиглахыг хүсвэл газрын зураг дэвсэх цэсийн заавартай танилцана уу..