Skip to main content

Дарцаг

Дарцагийн зорилго нь газрын зураг дээр түр зуур тэмдэглэгээ хийж тухайн цэгрүү чиглүүлэх юм.

  • Дарцаг үүсгэхийн тулд газрын зураг дээр дарцаг үүсгэх газраа удаан дарж гарч ирсэн цонхны дарцаг товчинд дарсанаар таны сонгосон газар дарцаг үүсэх болно.

slope

  • Нэгээс орлон дарцаг үүсгэвэл дарцагууд өөр өөр өнгөтэй байх бөгөөд өөрийн байршлаас тухайн дарцагт чиглүүлсэн тасархай зураас үүсэх ба таны байршлаас дарцаг хүртэлх шулуунаар тооцоолсон зайн хэмжээг харуулна.

slope

  • Хэрэв дарцаг нь дэлгэцнээс гарсан бол дарцагийн байрлалруу чиглүүлэх дарцагийн өнгөтэй сум харагдах болно.

slope

Дарцаг устгах

  • Аппын үндсэн цэсэнд байрлах дарцаг гэх цэсэнд үүсгэсэн бүх дарцаг жагсаалтаар харагдах бөгөөд дарцаг бүрийн баруун талд байрлах ✔️ товчинд дарж тухайн дарцагийг арилгана.

slope slope

Нэг үгээр энэ дарцагт хүрсэн, болсон гэх утгатай.