Цэг сануулах
Газрын зураг дээр хэрэглэгч өөрийн тэмдэглэхийг хүссэн хэдэн ч газраа хэдэн ч цэг сануулах боломжтой.
Уг функцээр сануулсан буюу үүсгэсэн цэг нь зориудаар устгахгүй л бол таны газрын зураг дээрх байнгийн цэг болно.
Шинээр цэг сануулах
Шинэ цэг үүсгэхийн тулд газрын зураг дээр дарцаг үүсгэх газраа удаан дарж гарч ирсэн цонхны таван хошуу товчинд дарсанаар шинээр цэг үүсгэх цонхыг нээнэ.
Шинэ цэг үүсгэх хэсэгт та үүсгэх гэж буй цэгтээ нэр өгөх тайлбар бичих болон өнгө дүрс зэргийг тохируулахаас гадна ямар хавтаст хадгалах гэх мэт зүйлсийг тохируулаад хадгалах товчинд дарсанаар таны хүссжн шинэ цэг үүсэх болно.