Skip to main content

Дайрхан цэг нэмэх

Дайрах цэг нэмэх гэдэг нь тооцоолсон маршрутыг өөрийн хүссэн маршрутаар өөрчлөхийн тулд эхлэх цэгээс төгсгөлийн цэг хүртэлх маршрутын дунд дахин хүрэх цэг нэмж тухайн маршрутыг сүүлд нэмсэн цэгээр заавал дамжин явахаар тооцоолуулах юм.

Дарах цэг нэмэхдээ нэгэнт тооцоолсон маршрут дээх нэмж өгөх тул тооцоолсон маршрутыг цуцлалгүйгээр дарах цэг нэмэх газраа удаан дарж сонгоод дахин зам тооцоолох товчинд дарна.

slope

Ингэхдээ та 3 төрлөөр дайрах цэгийг тохируулах боломжтой бөгөөд энэхүү цэсийг ашиглан маршруттай холбоотой өөр бусад тохиргоонуудыг ч хийх боломжтой.

Эхний дайрах цэг

Эхний дайрах цэгийг нэмэхийн тулд диалогийн дунд хэсэгт байрлах эхний дархан цэг болгох товчинд дарсанаар 1 гэсэн дугаар бүхий шар туг үүсэх бөгөөд энэ нь таны маршрут эхлэх цэгээс 1 дугаартай тугруу тооцоолоод дараа нь төгсгөл цэгрүү тооцоолно гэсэн утга юм.

slope slope

Хоёр дахь болон түүнээс хойших дайрах цэг

Хоёр дахь болон түүнээс хойшх 3, 4-р дайрах цэгийг нэмэхдээ дайрах цэгийн диалогийн сүүлийн дайрах цэг болгох товчийг ашиглах бөгөөд энэ нь таны маршрут эхлэх цэгээс 1-р тугруу дараа нь 2-р тугруу тооцоолоод дараа нь төгсгөл цэгрүү тооцоолно гэсэн утга юм.

slope slope

Гэх мэтчлэн та хэдэн ч дайрах цэг нэмж болно.

Төгсөх цэгийг дайрах цэг болгох

Дайрах цэгийн диалогийн эцсийн цэг болгох товчийг ашиглан анхний тооцоолын төгсгөл цэгийг дайрах цэг болгоод шинээр сонгосон цэгээ төгсгөл цэг болгох боломжтой.

slope slope

Гэх мэтчлэн та хэдэн ч дайрах цэг нэмж болно.

Дайрах цэгийг дарааллийг солих

Дайрах цэүүдийн дарааллийг хооронд нь солих болон аль нэг цэгийг хасаж болдог.

1-р алхам: Ингэхдээ дэлгэцийн баруун доод буланд байрлах тахир сумтай товчинд дарж тухайн маршрутын тохируулгийн хэсэгт нэвтрэнэ.

slope

2-р алхам: маршрутын тохируулгийн хэсэгт нэвтэрсэний дараа зурагт харуулсан засах товчинд дарна.

slope

3-р алхам: Засах товчинд дарсанаар дайрах цэгүүдийн жагсаалт харагдах бөгөөд зурагт улаанаар тэмдгэлсэн хэсгийг хуруугаараа дээш доош нь зөөх маягаар цэгүүдийн дарааллыг өөрчлөнө.

slope

Доорх зурагт 2 болон 3-р дайрах цэгийн дарааллыг солисон байна.

slope

Энэ мэтээр та өөрийн нэмсэн дайрах цэгүүдийн бүрэн улирдахаас гадна маршрутаа ч өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой юм.