Зам тооцоолох
Зам тооцоолох
Зам тооцоолол хийхэд маш амархан хэдий ч ойлгох ёстой хэдхэн энгийн ойлготууд байгаа.
- Та хүрэх газраа сонгоод зам тооцоолох товчинд дармагц таны байгаа байршлаас сонгосон цэгрүү тань хүрэх маршрутыг хамгийн хурдан очихоор тооцоололж харуулна.
- Хамги йн хурданаар гэдэг нь товч замаар биш бөгөөд таны маршрутад ямар зэрэглэлийн зам байгааг, замын чанарыг, бүүр цаашлаад таныг ямар машинтай (Автомашины урт, өргөн, жин гэх мэдээллээ оруулсан бол) гэх мэт бүхий л зүйлийг тооцон тойроод ч хамаагүй хамгийн хурдан ямах боломжтойг тооцоолож өгнө.
- Дараагийн нэг ойлголт нь зам тооцоолох гэдэг нь шууд явж эхлэхэд бэлэн боллоо гэсэн үг биш бөгөөд зөвхөн танд маршрут санал болгож байгаа хэрэг юм.
Харин энэхүү маршрутыг та хүлээн зөвшөөрвөл эхлэх товчинд дарсанаар хөдлөхөд бэлэн боллоо гэсэн үг.
- Хэрэв танд тооцоолсон маршрут нь таалагдахгүй, хэт тойруу гэх мэт шалтгаанаас маршрутынхаа дунд дайрхан цэг нэмж өөрчлөх боломжтой.
Хэт тойруугаар заах
- Хэрэв танд тооцоолсон маршрут нь таалагдахгүй, хэт тойруу гэх мэт шалтгаанаас маршрутынхаа дунд дайрах цэг нэмж өөрчлөх боломжтой.
Программ аль болох зэрэглэл өндөртэй, хамгийн хурдан явах боломжтой маршхутыг хамгийн түрүүнд санал болгопдог нь зарим тохиолдолд их тойруугаар тооцоолох тохиолдол үүсгэдэг. Гэвч үүнийг дайрах цэгээр дураараа өөрчилж хэт товч зам тооцоолуулах нь манай орны нөхцөлд хэцүү эсвэл бүр аюултай замаар таныг хөтөл болзошгүйг анхаараарай.
Шууд шулуунаар тооцоолох
Зам тооцоолол хийх нь тухайн төхөөрөмжийн рендер хийх хүчин чадлаас шууд хамааралтай байдаг тул зарим тохиолдолд заалгасан маршрутын тал нь шулуунаар заах үзэгдэл үүсдэг.
Ийм тохиолдолд та төхөөрөмждөө ачаалал бага өгөх үүднээс маршрутынхаа дунд дайрах цэг нэмж тооцоолол хийлгэвэл таны маршрут алдаагүй бөгөөд таны гар утсанд ачаалал багатай байна.
Дайрах цэг нэмсэн байдалыг зураг.
Хэрэв танд тооцоолсон маршрут нь таалагдахгүй, шулуунаар тооцоолох, хэт тойруу гэх мэт шалтгаанаас маршрутынхаа дунд дайрхан цэг нэмж өөрчлөөрэй. Дайрах цэг нэмэх талаар дэлгэрэнгүй заавар авах бол энд дарна уу..